Бат-Өлзий сумын ЕБС, ГХУСАЗСЗ-өөс хамтран 2022 оны 11 дугаар 18-ний өдөр "ТОМЧУУДАД ХЭЛЭХ БИДНИЙ ҮГ" уулзалт хэлэлцүүлгийг сумын Соёлын төвд зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт зохиолч, хэлний бодлогын зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд урилгаар оролцсон.
Уг хэлэлцүүлэг нь үүсч болох аюулаас урьдчилан сэргийлэх, дэлгэц, электрон тамхи зэргийн хор хөнөөлийг сурталчлан таниулах, хүүхдийг хохирогч болгох, мөлжих, тэднийг гэмт хэрэгт ашиглах үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл өгөх, уншсан номын утга агуулгаар дамжуулан тэдний ёс зүй хүмүүжил төлөвшилд нөлөөлөх зорилготой үйл ажиллагаа юм.