2022 оны эхний 10 сарын байдлаар суманд 16 зөрчлийн хэрэг бүртгэгдэн шалгагдсан байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл:
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил - 4
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил – 10
- Хууль бусаар зэвсэг эзэмших зөрчил – 1
- Хүний биед халдах зөрчил – 1
17 зөрчлийн хэрэгт холбогдсон хүнээс 12 хүн буюу 70% хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчлийн хэрэгт холбогдсон болох нь харагдаж байна. Иймд архи согтууруулах ундааны зүйлээс татгалзъя.