Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

2022-12-20

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй, Хурлын даргаар Т.Мэндээ, Ажлын албаны даргаар Э.Хишигсүрэн, Хурлын ажилтнаар С.Бямбагэрэл, Х.Сувд, Нягтлан бодогч, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар А.Энхтуул, Б.Пүрэвсүрэн нар ажиллаж байна. 2022 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 төлөөлөгчтэй, Төлөөлөгчид нь Нийгмийн бодлогын байнгын хороо, Ёс зүйн хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжлийн хороо гэсэн 5 байнгын хороонд хуваагдан ажилласан.Хурлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал хуралдаан байдаг бөгөөд үүгий дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан жилд 2-оос дээш удаа тогтмол хуралдаж, сум орон нутгийн эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг бие даан хуулийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4278
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
250 / 6%