Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ны 10 цагт "2 дугаар сургуулийн урлаг заланд" 88.9 %-ийн ирцтэйгээр 10 цаг хуралдлаа.
Албан байгууллагуудын эрхлэгч, дарга нар ЗДТГ-ын албан хаагч нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай хэлэлцэн 92.5 %-иар биелэсэн гэж үнэллээ.
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлын биелэлт, үр дүнгийн тухай хэлэлцэн 85.3%-иар биелэсэн гэж үнэлж, 2023 оныг "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарлалаа.
- Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2023 оны төлөвлөгөө батлах тухай хэлэлцлээ.
- Сумын 2022 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийг баталлаа.
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Зөвлөл, Төлөөлөгчид ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн "хангалттай" гэж үнэллээ
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.