Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ТЭГ ХАЯГДАЛ ХӨДӨЛГӨӨН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2023-01-10

        Тэг хаягдал хөдөлгөөн буюу "Байгальд ээлтэй эко Булган" аяны хүрээнд 2023 оны 01-р сараас 04 сарыг хүртэл 3 сарын хугацаанд Булган суманд хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, хоёрдогч түүхий эдийг баялаг болгох ажил хийхээр өөрчлөлтийн төлөөх ИНБ-ууд төлөвлөгөөг боловсруулсан байна. Чех улсын Каритас байгууллагын хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Булган аймагт "Цэгцэлье-Цэмцийе" нэртэй хог хаягдлыг ангилан ялгах, баялаг болгон дахин ашиглах 3 сарын аян өрнүүлж байгаа юм. Тус аяны хүрээнд 6 багт жишиг гудамж болгохоор тус бүр 1,1 гудамжийг сонгон сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, ЕБС-ийн хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан гэр бүлийн гишүүдэд нөлөөлөх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.               "Цэгцэлье Цэмцийе" аянд АЗДТГ, БОАЖГ, ГБХЗХГ, ХХААГ, СХЗХ, Булган сумын ахмадын хороо, ЛЭОС, ХАҮТ, Залуу лидер клуб зэрэг төрийн болон олон нийтийн байгууллага нэгдэж хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%