Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ

2023-01-13

Монгол Улсынхаа нийт иргэд, Баян-Өлгийчүүддээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 31 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
 
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол түмний язгуур эрх ашгийг зохицуулах суурь хуулийг хамтын хүч, нэгдмэл оюун санаагаар тунгаан батлалцсан АИХ-ын депутатууддаа ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
 
Өнөөдөр Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн нийт Монгол түмний баяр, бахархлын өдөр билээ.
 
Нутгийн зон олондоо бахархах түүх, омогших нэр төр, бүтээх эрч хүч, тэмүүлэх хүсэл мөрөөдөл дүүрэн явахыг хүсэн ерөөе.
 
ХҮНДЭТГЭСЭН: АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.БЕЙБИТХАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%