Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль баталсны 31 дэх өдрийг тохиолдуулан “ҮНДСЭН ХУУЛЬ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ МӨН” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

2023-01-13

Аймгийн ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль баталсны 31 дэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчлах, таниулах, хуулийг биелүүлэх, хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг залуу хойч үед төлөвшүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “ҮНДСЭН ХУУЛЬ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ МӨН” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд 7 сумын 38 сурагчид оролцлоо. Уралдааны Тэргүүн байрыг Баруун-Урт сумын ЕБ-ын лаборатори 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч П.Мөнх-Учрал, Дэд байрыг Онгон сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Ц.Ариунсарнай, Гутгаар байрыг ЕБ-ын Баруун-Урт сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Т.Ану-Үжин нар тус тус эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%