Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас аймгийн Төв номын санд хараагүй болон сул хараатай хүмүүсийн оюуны мэлмийг тэлэх зорилгоор хурууны өндгөөр тэмтрэн унших хурууны өндгөнд мэдрэгдэхүйц цэгүүдийн нийлэмж болох товгор үсэгтэй шинэ үндсэн хуулийн брайль номыг бэлэглэлээ.
Ингэснээр шинэ үндсэн хуулийг аймгийн хараагүй болон сул хараатай ард иргэд маань унших, судлах, танин мэдэх боломжийг бага ч гэсэн бүрдүүлж өглөө.