Монгол улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдөрт зориулан Үндсэн хууль Үндэстний дархлаа арга хэмжээнд АИХ-ын депутат Б.Даваасүрэн оролцож дурсамж үг хэлэв. Түүнд ИТХ-ын ажлын албанаас хүндэтгэл үзүүллээ. Мөн арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Үндсэн хуулийн талаар товч ойлголт ИТХ-ын дарга Б.Даваа, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт Нийгмийн даатгалын байцаагч Д.Бямбасүрэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай, Малын тоо толгойн албан татварын тухай Татварын улсын байцаагч Д.Соёлмаа, Нийгмийн халамжийн тэтгэмжийн тухай, E job хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн системийн тухай Хөдөлгөх эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Наранцэцэг, e Mongolia системийг хэрхэн ашиглах тухай Нийгмийн бодлогын мэргэжилтэн С.Ганзул, Газрыг багц хуулийн тухай Н.Гансүх нар сургалт, мэдээлэл хийлээ.