Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН-III” АЯНЫ “ХАМТДАА ХӨГЖЬЕ” СУРГАЛТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-01-25

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь анагаах ухааны сургууль, МЭЗБНЭХ-ны Дархан дахь салбар Эм холбоо хамтран зохион байгуулж буй Эрсдэлгүй Дархан-III аяны нээлтийг бүх шатны боловсролын байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах  “Хамтдаа хөгжье”  сургалтаар эхлүүлсэн.

Уг сургалтаар өнөөдөр /2023.01.25/ Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн Их эмч н.Бүрэнжаргал “Томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо, эмчилгээ”, Энхфарм эмийн сангийн эрхлэгч, Эм зүйч Г.Мөнхцэцэг “Томуу, томуу төст өвчний үед үзүүлэх эмийн эмчилгээ”, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн Эмнэлгийн хөгжлийн албаны дарга, АУ-ны докторант Ж.Номин-Эрдэнэ “Халдварт өвчний урьдчилан сэргийлэлт: Цэвэр гар”, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт анагаах ухааны тэнхимийн ахлах багш, БС-ын докторант П.Саруул “Орчны эрүүл ахуй”, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Ням-Очир “Хоол боловсруулах замын эмгэгийн оношлогоо, эмчилгээ”, КРКА компанийн эмч, төлөөлөгч Б.Батчимэг “Хоол боловсруулах замын эмгэгийн эмийн эмчилгээ”, ХХААГ-ын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Р.Энхсаруул “Хүүхдийн хоол хүнсний хадгалалт, боловсруулалтад тавигдах шаардлага, стандарт” зэрэг сэдвээр сургалт хийлээ.

Мөн Хүүхдийн практикт хэрэглэх шинэ эм, бэлдмэлийн үзэсгэлэн танилцуулгыг хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%