Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.БЕЙБИТХАН ДЭЛҮҮН, БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ.

2023-01-28

Аймгийн нийт нутгаар цаг агаар хүйтэрч, цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан болон аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нараар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жанимхан нар Дэлүүн, Булган суманд ажиллалаа.
Энэ үеэр аймгийн удирдлагууд сумдын удирдлагууд болон малчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, аймгаас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллүүдийг хүргэв.
 
Мөн Засгийн газрын тогтоолоор манай аймагт 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн 683 тонн тэжээлийн 64 тонн тэжээлийг Дэлүүнд, 70 тонн тэжээлийг Булган суманд хуваарилахаар шийдвэрлэлээ. Булган сумын нутагт тал газраар 13 см, уулаар 60-80 см зузаан цасан бүрхүүл тогтсон ба сумын хэмжээнд 799 малчин өрхийн 126.598 толгой мал өвөлжиж байна. Ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр Сөнхөл багийн “Гүүрт”-ийн гүүрийг сэргээн засварлахаар геодезийн хэмжилтийг газар дээр нь очиж хэмжилт хийлгэв.
 
Түүнчлэн Дэлүүн, Булган сумын аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр өвөлжилт хүндэрсэн малчдад олгох, үүнээс хуримтлагдсан зардлыг дахин аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зарцуулах, өвөлжилт хүндэрвэл, сумын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай байж, сумын нийт иргэд, малчдын эрүүл мэндийн байдалд анхаарлаа хандуулж эмийн нөөцийг зохих хэмжээгээр бүрдүүлж сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн авто машинуудын бэлэн байдлыг байнга тогтмол хангаж ажиллах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг сумын удирдлагуудад үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%