Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2023-02-02

ГХУСАЗСЗөвлөл 2023 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. Уг хуралдаанаар 2022 оны ажлын тайлангаа хэлэлцэж, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 95,7 хувийн гүйцэтгэлтэй буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.
Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг бататган, эрчимжүүлэх шаардлагатай зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг зөвлөлийн Нарийн бичгийн даргад даалгалаа.
2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлалаа.
Тус төлөвлөгөөнд:
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд
2. Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
3. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
4. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
6. Архидан согтуулахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
7. Залилах болон хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
8. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
9. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр
10. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтнуудад хяналт тавих чиглэлээр
11. Тодорхой гэмт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэргийлэх чиглэлээр шторк, тараах материал хийх чиглэлээр болон бусад цаг үе, орон нутгийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн тусгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%