Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ААС “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-02-02

Өчигдөр /2023.02.01/ Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай ба энэ удаагийн арга хэмжээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтай танилцаж үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2023 онд Хөдөлмөрт бэлтгэх, Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ногоон ажлын байр зэрэг 7 төрлийн хөтөлбөр, 28 арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.
Уг арга хэмжээнд оролцсон Төлөөлөгч нар тус газрын ажлын төлөвлөлт, мeнeжмeнтийг сайжруулах тал дээр илүү их анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, чанар стандарт, үйлчилгээний соёлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй зэрэг саналуудыг хэллээ.
Тус байгууллагын үйл ажиллагаа жигд сайн явагдаж байгаа ба тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%