Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН НАР САЙНШАНД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН СУМЫН ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-10

2023.02.10 /ӨНӨӨДӨР/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН НАР САЙНШАНД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН СУМЫН ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


      🖋УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын ИТХ-ын дарга А.Энхзаяа, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр нар Сайншанд сумын 300 гаруй төрийн албан хаагчид болон сумын 1, 2, 3, 4, 6, 7, 8 дугаар багийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, төрийн болон төсөвт байгууллагын өмнө тулгамдсан асуудалтай танилцан, албан хаагчид, иргэд, хөдөлмөрчидөөс санал, хүсэлтийг сонслоо.

     🖋Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал цаг үеийн шинжтэй асуудлуудаар албан хаагчдад мэдээлэл хийж, тэдний асуултад холбогдох чиг үүргийн агентлагийн удирдлагыг байлцуулж бодит хариулт, тайлбар өглөө. Мөн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд орон нутагт төрийн албанд тулгамдаж байгаа бэрхшээл, гарц, боломж, шийдлийн талаар харилцан санал солилцлоо.

     🖋Төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтыг тохиолдуулан эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдэд Төрийн одон, медаль гардуулж, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дата сервер, сүлжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд 64,1 сая төгрөг, 13 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн 5 компьютерын дэмжлэг үзүүллээ.

        🖋Сайншанд сумын иргэд, хөдөлмөрчдөд “Хөгжлийн төлөө хамтдаа-II” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, орон нутгийн цаг үеийн байдал, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%