Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРЭЭДҮЙН ТӨМӨР ЗАМЧДЫГ АМЖИЛТТАЙ БЭЛТГЭЖ БУЙ 18 СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДЫГ “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ЭЭР ШАГНАЛАА

2023-02-15

2020 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд  Дархан-Уул аймгийн 18 дугаар дунд сургуульд төмөр замын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Математик, Физикийн гүнзгийрүүлсэн” сургалттай ангийг нээж, төмөр замын чиглүүлэх сургалттай ахлах   ангиуд  хичээллэх болсон.

Мөн 30  гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  тус сургуулийн математикийн 2 ангид тоног төхөөрөмж,  иж бүрэн засвар үйлчилгээ хийж төмөр замын үндсэн мэргэжлүүдийн танилцуулга, хичээлийн самбар, проектор, дэлгэц, гэрэлтүүлэг зэргээр тохижуулжээ.

Энэхүү томоохон төслийн хүрээнд 2021, 2022 онд ОХУ-д зам тээврийн чиглэлээр 100% тэтгэлэгтэйгээр 13 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 8 хүүхэд Төмөр замын тээврийн дээд сургууль,  13 сурагч Төмөр замын коллеж,  3 сурагч жилийн курсд  тус тус суралцаж  байна.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд ахлах ангийн 17 суралцагч ТЗ-ын чиглүүлэх хөтөлбөртэй математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, хүүхдийн төмөр замд анхан шатны практик чадвар эзэмшиж байгаа юм.

Ийнхүү ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй 18 дугаар сургуулийн Захирал Н.Майцэцэг, Сургалтын менежер М.Мөнгөнцэцэг нарыг , “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”-ээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат гардуулж өгч амжилт хүслээ.

Мөн аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат нар суралцагчидтай уулзалт хийж, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд шаардлагатай шинэ санал санаачилга бүрийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд  “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 2.3 км урттай, 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам бүхий “Хүүхдийн төмөр зам”-ыг байгуулж, замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулсан билээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52-р тогтоолоор Дархан хотын хүүхдийн төмөр замыг уг ажлын санаачилж эхлүүлсэн Монгол Улсын гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%