Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

дүүрэгт тулгамдаж буй хог хаягдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, камержуулалтын асуудлуудын талаар 1-24 хороодын Засаг дарга нар болон зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо.

2023-02-15

     Өнөөдөр /2023.02.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран дүүргийн 1-24 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн ахлагч, нарийн бичиг, гишүүдийн ажиллах журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал, нийтлэг гарсан зөрчил дутагдлаа ярилцаж, ажлаа эрчимжүүлэх талаар санал солилцож, мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор “Зөвлөлдөх уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.

 

     Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат нээж, хүрэлцэн ирсэн хороодын Засаг дарга нар, сайн дурын зөвлөлийн ажилтан, албан хаагч, гишүүдийн санал бодол, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг хүлээн авч, цаашдын төлөвлөгөөнд тусгах үүрэг чиглэлийг холбогдох албан хаагчдад өглөө. Мөн 1-24 дүгээр хороодын сайн дурын иргэдийн зөвлөлд шаардлагатай бичиг хэргийн багцыг хүлээлгэн өглөө.

     “Зөвлөлдөх уулзалт” арга хэмжээнд ИТХ-ын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтэс, ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, дүүргийн Цагдаагийн газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн төлөөллүүд дүүрэгт тулгамдаж буй хог хаягдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, камержуулалтын асуудлуудын талаар 1-24 хороодын Засаг дарга нар болон зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%