Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээний биелэлтэд ” - нийтийн сонсгол

2023-02-27

Сонсголын сэдэв: “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээний биелэлтэд” төсвийн хяналтын сонсгол.
Сонсголд дараах хүмүүс оролцож болно. Үүнд: оролцогч, ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг бүгд оролцож болно.
Сонсголд оролцож санал хэлэх, тайлбар, мэдээлэл өгөх хүнийг оролцогч гэнэ. Шаардлагатай бол санал, тайлбар, мэдээллээ урьдчилан бичгээр ирүүлэх ба ИТХ-ын ажлын алба оролцогчдод хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, сонсголд оролцох зааварчилгаа өгнө.
Харин ажиглагчаар оролцож буй иргэн үг хэлэх эрх эдлэхгүй зөвхөн ажиглана гэсэн үг.
Тиймээс оролцогчоор болон ажиглагчаар бүртгүүлэх хүмүүс
2023.02.27-с эхлэн 2023.03.10-ний хооронд Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албанд бүртгүүлнэ. Тэгж байж оролцох эрхтэй болно гэсэн үг.
Бүртгүүлэхдээ бичгээр, харилцах утсаар, эсхүл зохион байгуулагч байгууллагад очиж бүртгүүлж болно. Бүртгүүлэх хаяг: Нутгийн Удирдлагын Ордны 205 тоот өрөө, Ажлын албаны 7032-3491 утсаар бүртгүүлнэ үү.