Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЭХНИЙ ҮЕ ШАТ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

2023-02-26

"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" сэдэвт сургалтад аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба, ЗДТГ, төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид хамрагдаж байгаа ба нийтдээ 160 гаруй төрийн албан хаагч нар оролцож байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид бүрэн хамрагдаж байна.
 
Сургалт 2023 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүд зохион байгуулагдах ба эхний өдөр Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний зорилго, зорилтын тухай танилцуулгыг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгмийн зорилго, зорилтын хоорондын уялдаа тухай Удирдлагын академийн багш Ж.Жаргал, Үндэсний нэгдмэл үнэт зүйлс, Хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга зорилго, зорилт хоорондын уялдаа тухай аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Х.Серикбол, Эдийн засаг, бүс, Орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, зорилт хоорондын уялдаа тухай сэдвээр Удирдлагын академийн багш Ё.Батсүх нар оролцогчдод мэдээлэл өгнө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%