Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-01-31

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр (2023.01.31) хуралдлаа.
Хурлын хүрээнд өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөл боловсруулан батлууллаа.
Тус салбар зөвлөл нь өнгөрсөн 2022 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор 8 бүлэг бүхий 40 гаруй ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан бол энэ онд мөн 40-өөд ажил, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажилд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас шалтгаалан цаг үеийн шинжтэй хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хулгайлах гэмт хэрээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, сум болон сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хууль тогтоомжуудыг сурталчлах чиглэлд анхаарч, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахаар зорьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%