Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ 2023" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-03-01

Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хилийн цэргийн 0165 дугаар анги жил бүр хамтран зохион байгуулдаг "Хил орчмын дэглэм" арга хэмжээний хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
 
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэх, хамтран хэрэгжүүлэх гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөө гаргах, хилийн болон "Хилийн ногоон бүс"-т хил орчмын дэглэм сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байна.
 
Зөвлөгөөнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга А.Серикболат нээв. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ч.Мягмарсүрэн "Хил орчмын дэглэмийн зөрчлийн гаралт, түүнд хийсэн үр дүн шинжилгээ, цаашид анхаарах асуудал", ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан "Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ", Штабын орлогч, хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Ахжархын "Хил орчмын дэглэм-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хамтарсан бүлэг томилж, хилийн болон хил орчмын дэглэм сахиулсан үр дүн, цаашид анхаарах асуудал", Отрядын дэргэдэх хилийн тагнуулын тасгийн дарга хошууч Д.Буян-Өлзий "Хилийн гадаад, дотоод нөхцөл байдал, цаашдын өрнөлт анхаарах асуудал", Аймгийн цагдаагийн газрын, Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Серикжан "Баян-Өлгий аймагт 2022 онд байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил түүний шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал", Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймаг дах салбарын мэргэжилтэн Э.Галбадрах "Дэлхийн байгаль хамгаалах сангаас Баян-Өлгий аймагт 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, "Хилийн ногоон бүс " хөтөлбөрийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" тухай оролцогчдод мэдээлэл өгнө.
 
Зөвлөгөөнд байгаль орчны чиглэлийн байгуллагын дарга, мэргэжилтнүүд Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай, Дэлүүн сумдын ИТХ-ын дарга болон Засаг дарга оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%