Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МАНЛАЙЛАГЧ" НАР ШАЛГАРЛАА

2023-01-17

✅Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан нийтийн санал асуулга, судалгаагаар Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хорооноос сонгогдсон Төлөөлөгч Сүхээгийн Ялалт "Жендэрийн мэдрэмжтэй манлайлагч"-аар шалгарлаа.
✅Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнд хүрсэн манлайлагч эрэгтэй удирдагчийг тодруулах зорилгоор энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд 879 эрэгтэй Төлөөлөгчөөс нийт 33 жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчийг тодруулсан байна. Энэ нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутаг, байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах, олон нийтийн жендэрийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх болон хуулийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг нөлөөллийн ажлуудыг хийхэд чиглэгдэх юм.
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%