Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-12

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хорооны гишүүдийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Дорноговь Улаан загалмайн хороо, Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хороод хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг 03 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулсан.
Тус тэмцээнд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 13 цэцэрлэгийн 13 багийн 100 гаруй тамирчид хүч сорин оролцож 1-3 дугаар байрыг шалгарууллаа.
Тэмцээнд:
1-р байр: Сайншанд сумын 9-р цэцэрлэгийн баг хамт олон
2-р байр: Сайншанд сумын 12-р цэцэрлэгийн баг хамт олон
3-р байр: Сайншанд сумын 8-р цэцэрлэгийн баг хамт олон тус тус шалгарч байр эзэллээ.
"Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа"

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4513
3139 / 70%
867 / 19%
247 / 5%
260 / 6%