Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Бейбитхан эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаанд гадаад улсад эмчлүүлэхээр болсон учир өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, аймгийн ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн ИТХ-ын даргаар Ш.Хавыл сонгогдсон.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Н.Бейбитханд хурлын ажлын албанаас хүндэтгэл үзүүлж аз жаргал, амар амгалангаар бялхаж байхын ерөөл дэвшүүллээ.