Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ, БАГИЙН ИНХ-ЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАН, ЗӨВЛӨН ТУСАЛЖ АЖИЛЛАЛАА.

2023-03-31

  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Бугат, Сэлэнгэ, Хангал сум болон Хялганат тосгонд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан аймгийн ИТХ-ын холбогдох хороодын дарга, гишүүд, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг сумдын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

    Мөн аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан “Шинэ багш”,“Шинэ ирээдүй”, “Эрүүл мэнд”, Шинэ хөдөө Булган”, “Чинээлэг малчин”, "Бэлчээрийн менежмент", “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”,“Зөв дадал-Архигүй орчин” зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үзэн, хөдөө орон нутгийн ард иргэдтэй уулзаж, зөвлөн тусалж ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%