Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэний зөвлөлийн гишүүдэд 10 хүн нэр дэвшинэ

2023-03-30

Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах комисс хуралдаж, Зөвлөлд нэр дэвших хүсэлт ирүүлсэн иргэдийн жагсаалт товч намтрыг 30 хоногийн хугацаанд цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж, санал авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг 14 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд, 10 иргэний материал ирж, тавигдах шаардлагыг бүгд хангаж байгаа тул 2023.04.03-ны өдрийн 08:00 цагаас 30 хоногийн хугацаанд цахим сайт, болон багийн ажлын албаар дамжуулан иргэдээс санал авах юм.

Цахим хуудсаар ирүүлсэн санал, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас ирсэн саналыг 7 хоногийн хугацаанд нягталж, хамгийн их санал авсан дарааллаар нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж, холбогдох материалын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 7 хоногийн дотор хэлэлцэж, гишүүдийг томилно.

Иргэний зөвлөл нь харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4483
3116 / 70%
864 / 19%
246 / 5%
257 / 6%