Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 5Ш ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ

2023-04-03

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албаны болон дүүргийн ГХУСАЗСЗ-ийн ажлын албаны шуурхай хурал боллоо.
     Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Засгийн газраас Авлигатай тэмцэх жилийн хүрээнд хэрэгжүүлж буй 5Ш үйл ажиллагааны талаар ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань танилцуулж төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагын талаар баримтлах зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зарим анхаарах асуудал, авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Шүгэл үйл ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчийн харилцаа хандлага, иргэдийн санал, гомдлын хүрээнд асуудал яригдах тул албан хаагчид ажилдаа үргэлж хариуцлагатай хандахыг онцгойлон санууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%