Нутгийн удирдлагын холбооноос Өмнөговь,Завхан аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт зориулан зохион байгуулсан 2 өдрийн чадавхижуулах сургалтанд хамрагдав.
Сургалтанд Сангийн яам,Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг ээс " Төрийн албан хаагчийн ёс суртахуун", "Төрийн албаны тухай хууль", "Стратеги төлөвлөгөө,байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө"," Байгаль орчинд зарцуулж буй орон нутгийн төсөв", "Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд анхаарах асуудлуудаар" сургалт орлоо