Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон тооны бус зөвлөл байгуулах тухай

2021-04-13

Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих,  журамд зааснаар Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгууллаа.

Зөвлөлийн даргаар Сумын ИТХ-ын тэргүүлэгч Б.Анхбаяр, Нарийн бичгийн даргаар Төсөв төрийн сангийн мэргэжилтэн П.Уранчимэг, Гишүүдэд Г.Дулмаа /Сумын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо/, П.Мандахбаяр /1-р багийн иргэний төлөөлөл/, С.Гунгаажанцан /2-р багийн иргэний төлөөлөл/, С.Цэдэндорж /3-р багийн иргэний төлөөлөл/ Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд байнгын хяналт тавьж ажиллах орон тооны бус зөвлөлөөр сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%