Баруун-Урт сумын 7 багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 04 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн ИНХ-ыг улирал тутам хуралдуулж иргэдийн санал хүсэлтийг сонсох ажлыг зохион байгуулна гэж заасан.
Багуудын ИНХ-д аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцож ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг танилцуулж, багийн Засаг даргын ажлаа тайлагнан, Сүхбаатар тохижилт үйлчилгээ, Дөрвөлж, Уртын гэгээ ОНӨААТҮГ-ууд, багийн хэсгийн байцаагч, Энэрэлт ачтан өрхийн эрүүл мэндийн төв мэдээлэл өгч хамтарч ажиллалаа. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Багийн ИНХ-д нийт 427 иргэн оролцож, 2024 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилд саналаа өгсөн байна. Цаашид иргэд та бүхнийг ИНХ-даа идэвхтэй оролцож байхыг уриалж байна.