Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Орон нутгийн өмчин харилцаа-Төр- Хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

2023-04-14

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төсөл”, "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл" хамтран “Орон нутгийн өмчин харилцаа-Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг /2023.04.07/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Удирдлагын академи, аймаг, нийслэлийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-аас хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү төрийн сангийн төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, орон нутгийн өмчийн газрын дарга нар оролцсон юм.

Сургалт хэлэлцүүлгийг ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн нээж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ийн Даргын зөвлөх Ү.Амарбат “Хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар, ЭЗХЯ-ны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр “Төр хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн орон нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх талаар тус тус мэдээлэл өгөв.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газрын ажил, ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад шилжүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Нарантулга “Төр-хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт хэрэгжүүлэх боломж: ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг, оролцоо сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Мөн орон нутгийг төлөөлөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хог хаягдлын үйлчилгээг хариуцан ажилладаг “Мандлын гэгээ” аж ахуйн тооцоот, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Очбадрах, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг “Үлэмж хурд” ХХК-ийн захирал О.Лхагвасүрэн, Өвөрхангай аймгийн “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийн үйл ажиллагааны талаар тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол нар тус тус мэдээлэл өгөв.

Сургалт хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ийн Даргын зөвлөх Ү.Амарбат, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны НБД бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нар “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал тайлагнах, илтгэх нь” сэдвээр мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1402
549 / 39%
444 / 32%
202 / 14%
207 / 15%