Монгол улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого", Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, “Нээлттэй-Ховд” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангаж орон нутгийг хөгжүүлэхэд "Шинэ Ховд барилгын чуулган-2023" арга хэмжээний гол зорилго нь чиглэж байгаа юм.
Тус чуулгад төр хувийн хэвшлийн байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа ярилцаж шийдлээ тодорхойлох юм.
Энэ чуулганаар:
-Бүсийн хөгжил-Хот төлөвлөлт
-Газрын харилцаа
-Дэд бүтэц
-Барилгын материал үйлдвэрлэл
-Барилгажилт ба хөрөнгө оруулалт
-Захиалагчийн хяналт, барилгын норм норматив, стандарт гэсэн зургаан чиглэлээр салбар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа болон аймаг орон нутгийн бусад удирдлагууд оролцлоо.