Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧДЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ОЮУТНУУДАД ЯВУУЛЛАА

2023-04-17

Монгол Улсын Сонгуулийн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгж байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Хариуцлагатай сонгогч" бэлтгэх сургалтыг өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудыг хамруулсан бол энэ удаад Политехникийн коллежийн 25 оюутныг хамруулан 2023 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд  Залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа

Уг сургалтад оролцож буй залуу үеийнхэн  сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцаж байна. Мөн сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, Д.Алтанзул нар сургагч багшаар ажиллалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%