Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРҮҮЛ СҮХБААТАРЧУУД ТӨСӨЛ-ийн хүрээнд Мөнххаан суманд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулан ажиллалаа.

2023-04-13

Үзлэг шинжилгээг Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлж Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Үзлэгээр:

  1. Насны онцлогоос харгалзан 7 эрсдэлд хүчин зүйлсийг тодруулах.
  2. Лабораторын шинжилгээ: гепатитын В, С вирус, ХДХВ\ДОХ тэмбүү, цусны глюкоз, цусны холестрин хеликобактерийг түргэвчилсэн оношлуураар тодорхойлж, эсийн шинжилгээг хийх
  3. Багажийн шинжилгээ: Хэвлийн хөндийн эрхтнүүдийн эхо, бамбай, хөхний эхо, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген шинжилгээнүүдийг хийн ажиллалаа.

"ЭРҮҮЛ СҮХБААТАРЧУУД" төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалгүй 110 иргэдийн хүсэлтийн дагуу 22 хүнийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Үзлэг шинжилгээ:

  1. Хэвлийн эхо - 130, бамбайн эхо - 60, хөхний эхо -44 
  2. Зүрхний цахилгаан бичлэг - 114
  3. Цээжний рентен - 167
  4. Дотрын эмчийн үзлэг - 119
  5. Лабораторын 7 төрлийн шинжилгээ - 119 хүнд тус тус хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%