Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-04-18

      Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн нэгж Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Агроэкологийн сургуультай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.

      Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлчээрийн менежментийн чадавх тогтвортой байдлаар бэхэжсэн байх, Бэлчээрийн тогтвортой менежментийг удирдах, хяналт тавих сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавх бэхэжсэн байх нь төслийн хүлээгдэж байгаа гол үр дүн бөгөөд Төслийн баримт бичигт Малын тоо толгойн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийг бэлчээрийн менежментийн чиглэлээр сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлнэ, сургалтын хөтөлбөр, гарын авлагыг шинэчлэх чиглэлээр эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Бэлчээрийн менежментийн сургалтын агуулгыг боловсруулна гэж заасны дагуу “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтын хөтөлбөр боловсруулж, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд нэвтрүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны зорилго юм.

       Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийн суурь үндэс болсон бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, зүй зохистой ашиглах, байгалийн жамаараа нөхөн сэргээх нөхцөлийг бий болгоход сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал санаачилгатай ажиллаж, малчдын оролцоотойгоор тодорхой арга хэмжээ авч, тэднийг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж, гарц шийдлийг эрэлхийлэх зайлшгүй шаардлага байгаа билээ. Энэхүү арга ажиллагаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн, багийн иргэдийн нийтийн Хурал, малчид малчдын бүлгийг сурган дадлагажуулж, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголтой болгоход төслийн үйл ажиллагаа чиглэж байна.

      Зөвлөх үйлчилгээний гэрээнд тус сургуулийн Захирал доктор, Дэд профессор Авирмэдийн Буянбаатар, төслийн зохицуулагч Лхагвадоржийн Мэнд-Амар нар гарын үсэг зурсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, багийн Нийтийн Хурал, малчид, малчдын бүлэгт зориулсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж,  ойрын хугацаанд нэвтрүүлэн сургалт зохион байгуулах ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%