Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"АНЗААР" сургалт боллоо

2023-04-19

Цагдаагийн ерөнхий газар Хар тамхитай тэмцэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран Төв аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулан цахим сургалтанд Жаргалант сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд, Хамтарсан багийн гишүүд, Ерөнхий боловсролын багш, эцэг эхийн төлөөлөл хамрагдлаа. Сургалтанд нийт 48 иргэн хамрагдаж, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээллийг олж авлаа. Энэхүү сургалт нь АНЗААР аяны хүрээнд болж байгаа юм байна.

Хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд хүсэл сонирхол,зан үйлийг нь #АНЗААРЬЯ.

 

Жаргалант сумын гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4277
2949 / 69%
834 / 19%
244 / 6%
250 / 6%