Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИУДЫГ ЭМХЭТГЭН ГАРГАЛАА

2023-04-20

          Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төслөөс “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагаатай холбоотой хуулиудын эмхэтгэл”-ийг санаачлан, бэлтгэж хэвлүүлжээ.

            Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 580 гаруй хуульд дүн шинжилгээ хийж үзээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой 135 хуулийн холбогдох зүйл, заалтыг хэсэгчлэн авч уг эмхэтгэлийг гаргасан байна.

            Аливаа салбар, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой хуулиудын эмхэтгэл гаргах явдал түгээмэл байдаг. Тухайлбал, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой хуулиудын эмхэтгэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эмхэтгэн хэвлүүлж, албан хэрэгцээнд ашиглаж байна. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх, чиг үүрэгтэй холбоотой хуулиудыг эмхэтгэн гаргаж байгаа нь анхных юм.

           Монгол Улсын Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг ... хуулиар тогтоож болно” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд ... шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн” гэж заасан байдаг. Хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуулийн мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай.

           Энэхүү эмхэтгэл нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн хурал, Хурлын төлөөлөгч, Ажлын албаны албан хаагчдын чухал гарын авлага, ширээний ном нь байж, зохион байгуулалт, үйл ажиллагааных нь чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%