Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД, ЗДТГ-ЫН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ НАР “ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ЦАХИМД СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

2023-04-20

Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэргэжилтнүүд, Засаг даргын Тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд “Үндэсний бичгээр цахимд бичих арга зүй” нэгдсэн сургалтад хамрагдаж байна.
Төрийн байгууллагууд энэ оноос эхлэн албан хэргээ кирилл, монгол хос бичгээр зэрэгцүүлэн хөтөлж, туршиж эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний бичгийн цахим бичвэрийн дадлага сургалтад хамрагдаж, үндэсний хэл бичиг, түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал өвийг судлах, үндэсний бичгээ эзэмших арга барилд суралцаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%