16-р цэцэрлэгийн хувьд 24-ийн цэцэрлэг гэдгээрээ онцлогтой. Хүүхдүүд ихэнх цаг хугацаагаа цэцэрлэг дээрээ өнгөрөөдөг. Хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомуудтай болсоноор сургалтын үйл ажиллагаанд үр өгөөжтэй байна.
ОНХС-ийн хөрөнгөөр нэн шаардлагатай байсан тоглоомуудыг шийдвэрлэж өгсөнөөр хүүхдүүдэд танин мэдэхүйн болон оюун ухаанаа хөгжүүлэхэд олон талын ач холбогдолтой гэж багш нар хэллээ.
Тус цэцэрлэгийн хувьд шатар, могойн шоо, соробан сампин, спорт өрөлтийн хэрэглэгдэхүүнтэй болсоноор дугуйлангууд хичээллэх боломжтой болжээ.