Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН, МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023-04-20

Сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, бүлгүүдэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, галын аюулгүй байдлыг хангах хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Ахлах ахлагч Б.Амартүвшин, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Хошууч Ц.Идэш, Ангиллын сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Нандин-Эрдэнэ нар сургалт зохион байгууллаа.

Галын аюулгүй байдлын тухай хууль, Байгууллагын галын аюулгүй байдал хангах, Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн чиг үүрэг, Гал унтраах дадлага сургууль хийлгэх сэдвүүдээр сургалт зохион байгуулж сумын гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, аврах бүлэг, ойн хээрийн түймэр унтраах томилгоот бүлгийн нийт 27 албан хаагчдыг хамрууллаа.

Албан хаагчид сургалтын явцад болзошгүй гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах мэдлэгийг авч, гал унтраах дадлага сургуулалтыг хийж мэдлэг, чадварыг эзэмшлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%