Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-04-27

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн хорооноос “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалтын хоёрдугаар ээлжийг 2023 оны 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын хурлын танхимд зохион байгуулна.
 
Сургалтад аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 25 суралцагчид оролцоно.
 
Сургалтын багш, чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан төлөөлөгч, сургагч багш, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболат, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек нар ажиллана.
 
Оролцогсод сонгуулийн ач холбогдол, сонгуульд оролцохын чухлыг, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцаж байна.
 
Мөн сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.
 
“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрт оролцогчдод гэрчилгээ гардуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%