Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан “Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу ажлын хэсгийн гишүүд Буянт, Алтай суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл ахалж, бүрэлдэхүүнд тус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан Ахлах прокурор А.Еркегүл, Хилийн цэргийн 0165-р ангийн Хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Ахжархын, Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч А.Серикжан, Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч К.Ёлка нар багтжээ.
Ажлын хэсэг тус сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн ажиллах юм.
Уулзалт арга хэмжээний хүрээнд "Иргэн бүр байгаль хамгаалагч" аяны арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллав.