Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ БУСААР АН АГНАХ, ОЙ, БАЙГАЛИЙН УРГАМАЛ БЭЛТГЭХ, ХУДАЛДААДАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ МӨРДӨН ШАЛГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУРГАЛТ МАНАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА.

2023-04-28

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Дотоод хэргийн их сургууль, aймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хууль сахиулах болон хуулиар чиг үүрэг хүлээсэн байгууллагын алба хаагчдад "Хууль бусаар ан агнах, ой, байгалийн ургамал бэлтгэх, худалдаалах гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
 
Сургалтыг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зохион байгуулж байна. Мөн баруун бүсийн аймгуудын ИТХ, ГХУСАЗСЗ-үүд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд, УЕПГ, Байгаль орчин АЖЯ, олон улсын Улаанбаатар Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
 
Энэ удаагийн сургалтаар:
 Хууль бусаар ан агнах гэмт хэргийн ойлголт, мөрдөн шалгах ажиллагаа, илрүүлэх арга тактик, нотлох баримт бүрдүүлэх арга зүй бодит жишээ
 Амьтны тухай хууль зөрчих зөрчлийн шинж, мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагаа ба хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх онцлог анхаарах асуудал бодит жишээ
 Хууль бусаар ан агнах гэмт хэрэг зөрчил тавих, прокурорын хяналт, анхаарах асуудлууд бодит жишээ зэрэг олон сэдвийн хүрээнд явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%