Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-04-29

Сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор #Хариуцлагатай сонгогч# сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтын хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг тус бүрт сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд “Хариуцлагатай сонгогч” сургалт нь “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гэсэн гурван үндсэн модулийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Өнөөдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт 25 сурагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. Гэрчилгээг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат болон сургагч багш нар гардуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%