Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АРХАНГАЙ 100 – ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2023-04-29

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба тус хуулиар 15-34 насныхныг залуучууд гэж үзэх юм. Архангай аймгийн хувьд энэ насны 28553 залуус байдаг. Тэдний төлөөлөл буюу 19 сумын залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, байгууллагын дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, ЕБС-ийн сурагчид, МУБИС-ийн Архангай дахь сургуулийн болон МСҮТ-ийн оюутнуудын 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Аяны гол агуулга залуучуудыг аймгийн 100 жилийн ойн хүрээнд өөрсдийнхөө эргэн тойронд юуг хийж чадах вэ, өөрийгөө хэрхэн бүтээж, бусдад буюу нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлж чадах тухай, цаашлаад үр хүүхэд, гэр бүл, ажил хамт олондоо хэрхэн эерэг хандлагыг түгээж, дадал болгож чадах тухай мэдлэг олгож, “гэрэл асаах”-ыг уриаллаа.
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%