Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023-04-19

✅Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хороо бүрт 1.5-10 га газрыг дүүргийн газар тариалан эрхлэгчдэд бүлэг, хоршоо хэлбэрээр нэгдсэн журмаар олгож хэрэгжүүлэх, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар тусгагдсан тул энэ ажлыг даруй эхлүүлэх талаар хороодын Засаг дарга нарт үүрэг болгож, харилцан санал солилцлоо.
 
✅Тэрчлэн Налайх дүүрэг, БНХАУ-ын Эрээн хотын хооронд байгуулсан Найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт тусгагдсаны дагуу Эрээн хотын Боловсролын технологийн товчоотой хамтран зохион байгуулсан "Жимс, хүнсний ногоо хадгалалт, хүйтэн сүлжээний технологи" сургалтад хэрхэн хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулав.
 
✅Уулзалтаар 8 хороог төлөөлөн оролцсон газар тариалан эрхлэгчид олж авсан мэдлэг мэдээллээ газар тариалан эрхлэгчдэд танилцуулах, заавар, зөвлөгөө өгөх ажлын бэлтгэлийг сайтар хангаж байж эхлүүлэх тухайгаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяад танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%