Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЭХИЙН АЛДАР” ОДОНГООР 430 ЭЭЖ ШАГНАГДАЖ БАЙНА.

2025-05-30

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төв сайхан нутгийн 56 ээж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 374 ээж “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан ба өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо ёслол төгөлдөр гардан авч байна.
“Эхийн алдар” одонгоор шагнах журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр одон авч буй ээжүүдийн хамгийн ахмад нь 79 насандаа “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоо авч байгаа бол 8 хүүхэд төрүүлж, өсгөсөн 1 ээж, 6 хүүхэдтэй 55 ээж, 4 хүүхэдтэй 360 ээж байна. Харин хамгийн залуу нь 24 настай ээж байна.
“Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж, төр, түмнийхээ талархлыг хүлээсэн үзэсгэлэнт ээжүүд, хайр дүүрэн гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6819
5276 / 77%
950 / 14%
282 / 4%
311 / 5%