Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2023-05-10

Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар иргэд олон нийттэй хийх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Баянцогт, Цээл сумдад зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар оролцлоо.
Уулзалтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болон алсын хараа 20/50 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд иргэдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь дараах үндсэн зорилготой. Үүнд: 1. Хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх 2. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах 3. Хөгжлийн олон төвтэй улс болох 4. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх юм.
Тус хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтээс гарсан санал хүсэлтийг албан ёсоор УИХ-д хүргүүлэн ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%