Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ийн сургууль болон Дархан-Уул аймагт зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Онцгой байдлын газраас томилогдсон ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хонгор сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн нийт 42 томилгоот бүрэлдэхүүнд "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлал", "Мэргэжлийн ангийн дүрэм", "Хүн нэг бүрийн хувийн үүргэвч, хэрэглэл", "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал" сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгууллаа. Мөн жагсаалын бэлтгэл болон хүн нэг бүрийн үүргэвчний эд зүйлсийн үзлэг шалгалтыг хийж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.