Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсын шатрын спортын ууган мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВЫН нэрэмжит аварга шалгаруулах шатрын тэмцээний УДИРДАМЖ

2023-05-08

Монгол улсын шатрын спортын ууган мастер,
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч,
орчуулагч ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВЫН нэрэмжит
аварга шалгаруулах шатрын тэмцээний УДИРДАМЖ
НЭГ.ЗОРИЛГО
Монгол улсын шатрын спортын ууган мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Цэрэндоржийн Цэдэнжав агсныг хойч үедээ сурталчлан таниулах, өсвөр үеийн дунд шатрын спортыг хөгжүүлэх, улмаар улс, бус, олон улсын хэмжээнд амжилт гаргах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, ирээдүйн шатарчдыг бэлтгэхэд оршино
ХОЁР.ХАМРАХ ХҮРЭЭ
Батширээт сумын Ерөнхий Боловсрол Сургуулийн сурагчид
ГУРАВ.ХААНА, ХЭЗЭЭ
Соёлын төвд 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт,
ДӨРӨВ.ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
• 6-аас 8 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 9-өөс 11 нас /эрэгтэй, эмэгтэй/
• 12-оос 16 нас /эрэгтэй, эмэгтэй/ гэсэн ангиллаар зохион байгуулагдана.
Жич: Тэмцээн Монголын шатрын холбооны дүрмийн дагуу шатарчид тойргийн журмаар тоглох ба тэмцээн эхлэхээс өмнө ИТХ-ын ажлын албаны ажилтан Г.Бат-Эгшиглэн /98648040/-д бүртгүүлсэн байна.
ТАВ. ШАГНАЛ:
Нэгдүгээр байр: Алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Гуравдугаар байр: Хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
ЗУРГАА.ИВЭЭН ТЭТГЭГЧ
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Байгаль
ДОЛОО. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Батширээт сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Соёлын төв, Ерөнхий Боловсрол Сургууль, Шатрын холбоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%