Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, цахим хуудсын хөгжүүлэлт хариуцсан 25 ажилтан оролцсон “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт” сэдэвт сургалт Удирдлагын академийн Компьютерын лабораторид болж байна.
Лекц, дадлага хосолсон уг сургалтаар мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах ахисан шатны хичээл, шинэ булан, меню агуулга нэмэх талаар, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, төлөөлөгчийн бүртгэл, мэдээллийг хэрхэн оруулах талаар хамтран суралцаж, бүтэн өдрийн турш дасгал ажил хийж өөрийн аймаг, сумын мэдээ, мэдээллийг засварлан сайжруулах, жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын төлөөлөл уг сургалтын ач холбогдлын талаар нээлтийн үг хэлж, Khural.mn цахим платфортын тухай, хөгжүүлэлтийн өнөөгийн байдлын тухай ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн бүртгэлийн талаар танилцуулга хийлээ.
Тус сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ахлах мэргэжилтэн М.Мөнхсүрэн, Даргын туслах хэвлэл мэдээллийн ажилтан Б.Хатанбаатар нар хамрагдлаа.